Тусч залуугийн тухай

Сантехникийн засвар, барилгын дотор засал, дүүжин тааз, хаалга цонх суулгах, тавилга угсрах, ачаа бараа зөөх, хонь гаргах, мах эвдэх, айл нүүлгэх зэрэг хүч чадал, гарын эв дүй шаардсан бүр төрлийн ажлыг хийж байна. Та бүхэн хүн хүч дутсан ямар ч ажилдаа туслуулж болно. Ажлын үнэ хөлсийг тухайн үед нь тохиролцоно. Олон хүн шаардлагатай ажилд би өөрийн багийг бүрдүүлж хийж гүйцэтгэх боломжтой. Тантай хамтран ажиллаж, итгэлийн тань алдахгүй гэдэгт итгэлтэй байна. Миний утас үргэлж нээлттэй. 99834759, Миний уриа: ТУСЧ ЗАЛУУ БАЙХАД БҮХ ЮМ OK
Хаана хамгийн их тусламж хэрэгтэй байна, тэнд тус дэмээ хайрлаж яваарай!
Тус дэм

...Тус дэм гэнэ ээ? ... хммм Help! гэж домогт Битлзийн гайхамшигтай гоё дуу байдаг даа. Тус дэм, хайр үгүйлсэн идэр залуу "Help, I need somebody" гэж дуулдаг. Хайр дурлалдаа умбаад шархалсан сэтгэл болоод ходоод хоосон траншейний хүүхдийн сарвайсан гар хоёрын аль алинд хэн нэгний тусламж хэрэгтэй л байдаг бололтой...


"Хаана хамгийн их тусламж хэрэгтэй байна, тэнд тус дэмээ хайрлаж яваарай!" цааш унших »
Жинхэнэ эр хүний тухай бодол минь
Би багаасаа л жинхэнэ эр хүн болох юмсандаа л гэж бодсоор өдийг хүрч байна. бодоод байх нь ээ жинхэнэ эр хүний тухай бодол минь дандаа л хувирч явж дээ. бага байхад бол яах вэ үлгэрийн баатар шиг нөхрийг л төсөөлдөг байсан бол өсвөр насанд очиход энэ бодол минь тэс өөрөөр эргэж, нэг ёсондоо амьдралд ойрхон дүрүүд толгойд бууж, би ч амьхандаа л тэрэн шигээ байхыг хүссээр ирж.
"Жинхэнэ эр хүний тухай бодол минь" цааш унших »
Арчаатай эр хүн байх тухай
Ахын захиас Ноён нуруу, айлын багана гэгддэг эрчүүдийн тухай, арчаатай эр хүн байх тухай
"Арчаатай эр хүн байх тухай" цааш унших »
Нэг л заяах амьдралыг Нэр төртэй авч явна уу? Нэргүй хоосон авч явна уу?

С.Баттөр "Өөртөө бичсэн шүлэг"

Хүү минь чи 25 нас хүрлээ
Гар чинь ганзаганд
Хөл чинь дөрөөнд хүрээд
Даруй долоон жил өнгөрчээ.

Юу хийж бүтээв,
Юу амжуулав?


Хаана явна,
Хэнтэй явна?

Хүсэл мөрөөдөл чинь юу вэ,
Хэтийн зорилго чинь хаана вэ?

Нэг л заяах амьдралыг
Нэр төртэй авч явна уу,
Нэргүй хоосон авч явна уу?

Махаа тасартал зүтгэж явна уу,
Махаа илжиртэл хэвтэж сууна уу?

Хаагуур хаагуур явав?
Хэн хэнтэй уулзав?

Хичнээн удаа бүдрэв,
Хэлээч ахдаа тоог нь.
Тоолшгүй олон байна уу,
Тоотой хэдхэн байна уу?
Эргэцүүлж нэг бодоорой,
Эргээд ахдаа хэлээрэй.

Амьдарсан шиг амьдарч,
Хөдөлмөрлөсөн шиг хөдөлмөрлө, дүү минь.

Нэг л наслах амьдрал чннь,
Нэр төр чинь шүү, дүү минь.

Хэзээ ч бүү бууж өгөөрэй,
Хоёр гараа бүү хумхиарай.

Мятрахгүй зүтгэсэн цагт,
Мянган уулыг ч нүүлгэдэг юм.

Өөртөө итгэсэн хүн,
Өрөөл бусдыг ч дагуулдаг юм.

Өнгөтэй сайхан амьдар,
Өөр бусдад ч түгээ.

Дүү минь чамд итгэж байна,
Дүүрэн уулзахын ерөөл тавья.
Эргээд нэг харна шүү,
Бүхий л чадлаараа УРАГШАА!

Хvн хэний төлөө юуны тулд амьдардаг вэ?
Шинэ он гарлаа. Улирч буй он бүхэн нэгэн насыг минь, сайн муу дурсамжуудтай минь хамтад нь аван оддог болохоор, угтан ирж буй өдөр бүхнийг, учрал тохиолдол бүрийг ямагт сайн сайхнаар төсөөлж, байнга ийм байгаасай гэж хүсдэг.
"Хvн хэний төлөө юуны тулд амьдардаг вэ?" цааш унших »
Монголчууд залхуу юу?
Дунд сургууль, дээд сургууль төгсч, төрийн албан хаагчид болдогоо бид. Хийх ажил тодорхой, цалин тогтмол. Олонтаа зохион байгуулж байсан улс төрийн сонсгол, лекц зэрэг дээр байнга ”бид социализмын материал техникийн бааз байгуулж байгаа” 2000 оны орчимд коммунизмд шилжин орж, ажил хийхгүй, дэлгүүрээс бүх л зүйлээ хэрэгцээнийхээ хирээр авдаг болох тухай, бид зөвхөн улс эх орныхоо төлөө,
"Монголчууд залхуу юу?" цааш унших »
Үнэнээр явбал
Үнэн гэдэг ойлголтыг хүмүүс янз бүрээр ойлгож, тайлбарладаг. "Харьцангуй үнэн гэж байхаас туйлын үнэн гэж байхгүй"  хэмээн ШУ -ны үүднээс нотолдог. "Хүн төрөх, үхэх нь үнэн"  гэдэг хэллэгийн дунд "татвар төлөх нь үнэн"  гэж хавчуулсан байх жишээтэй. "Бусдад худал хэлж, хулгай хийхгүйгээр, зөв сайн бодолтой, алив зүйлд үнэн шударгаар хандаж явбал ажил үйлс тань аяндаа бүтдэг юм шүү"  гэж эцэг эхчүүд нь үр хүүхдүүддээ захиж сургана. "Би шударга үнэний төлөө тэмцэж байна"  хэмээн зарим нэгэн хүмүүс цээжээ дэлдэн өөрийгөө дөвийлгөнө.

"Үнэнээр явбал" цааш унших »
Хүмүүсээ!!! Бие биеэ амьдад нь хайрла, бас урам хайрла!
Шинэ он гарчихлаа. Ирж буй шинэ он бүхэн, өнгөрч байгаа хуучин оноосоо ямагт илүү байж, амжилт, урам зориг, өөдрөг сэтгэл, бас илүү мөнгөтэй болж амьдрал минь сайжрах болтугай гэж хүн бүр сэтгэлдээ шивнэдэг. Хүсэл мөрөөдөл болгон ямагт өөдлөн дэгжихийн бэлэгдэл болно. Хүн бүр өөр өөрийнхөөрөө мөрөөддөг. Зарим нь мөнгө, эд хөрөнгө, зарим нь хайр сэтгэл, зарим нь албан тушаал эрх мэдэл, зарим нь амар амгалан амьдрал...

"Хүмүүсээ!!! Бие биеэ амьдад нь хайрла, бас урам хайрла!" цааш унших »
(Нийт: 8)